Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

  Өнөөдөр тохиож буй Олон улсын музейн өдрийг “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн дор тэмдэглэж байна. Энэхүү өдрийг Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums) нийгмийн хөгжилд гүйцэтгэх музейн үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 оноос жил бүр шинэ сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулдаг.

Олон улсын музейн зөвлөлийн Монгол Улс дахь үндэсний хороо нь 2021 оны байдлаар улс, орон нутгийн музейн захирал, ажилтнуудаас бүрдсэн 33 гишүүнтэй байна. Олон улсын музейн зөвлөлөөс дэвшүүлсэн 2021 оны “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн хүрээнд тогтвортой байдал ба нийгэм гэсэн ирээдүйн хоёр гол асуудлын хамт тоон болон олон төрлийн элемент бүхий орчлон ертөнц дэх хүнийг Олон улсын музейн өдрийн зурагт хуудас дээр онцлон дүрсэлсэн байна.

Энэтхэг улс “COVID-19”-ийн эмийг хэрэглээнд гаргалаа
Энэтхэг улс “COVID-19”-ийн эмийг хэрэглээнд гаргалаа
 
Н.Батсүмбэрэл: ЧД-ийн 16-р хороо буюу Хайлааст хүүхдэд ээлтэй “Ногоон бүс“ болсон
Н.Батсүмбэрэл: ЧД-ийн 16-р хороо буюу Хайлааст хүүхдэд ээлтэй “Ногоон бүс“ болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.