Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөмбөгөр худалдааны төвийн гаднах газрыг чөлөөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

  Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамж дагуу, Бөмбөгөр худалдааны төвийн гаднах зогсоол талбайг хааж, дахин зөвшөөрөлгүй барьж буй хаалтыг буцаан хурааж авч газрыг чөлөөллөө. Чөлөөлсөн зам талбайд дахин зөвшөөрөлгүй хашаа, хайс барьж буй газруудыг Мэргэжлийн хяналтын газарт шалгалт хийлгүүлэхээр ханджээ. Цаашид зөрчил гаргасан байгууллагын газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах болно гэж НЗДТГ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Нийтийн эзэмшлийн газар чөлөөлөлтийн явц:

  • Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгаж байгаа. Тус газарт П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн арын замтай холбох 330 метр урттай, 6 метр өргөнтэй нэг талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүн зорчих хэсэг болон 2 урсгал бүхий авто зам тавигдах юм.
  • Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөжээ. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг эхлүүлэв.
Визардс Шарлоттыг хожиж бүсийнхээ наймдугаар байранд шалгарлаа
Визардс Шарлоттыг хожиж бүсийнхээ наймдугаар байранд шалгарлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.