Өнөөдөр Nba-ийн 2020-2021 оны улирлын сүүлийн өдөр болж байна. Улирлын хаалтын тоглолтуудаас онцлох тоглолт болох дорнод бүсийн наймдугаар байрны төлөөх тоглолт Вашингтон Визардс Шарлотт Хорнэтс багуудын хооронд болж 115:110 харьцаатайгаар Визардс хожлоо.
Улирлын сүүлчийн тоглолтыг Рассэл Вэстбрүүк 23 оноотой трибл даблаар хаасан бол Брэдли Бийл 25 оноо 6 самбар авсан байна. Харин хожигдол хүлээж бүсийнхээ 10-р байранд орсон Шарлоттоос Тэрри Розер 22 оноо 9 дамжуулалт, Ламело Болл 19 оноо 7 самбар авчээ.
Ингэснээр Визардс бүсийнхээ долоодугаар байрын төлөө Бостон Селтикстэй нэг тоглолт хийхээр боллоо. Харин Шарлоттын хувьд хоёр тоглолт дараалан хожиж плэй-оффд орох хүндхэн даалгавартай боллоо.