Улс орон даяар дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн 24 цагт 21444 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдсан 912348 иргэн байгаа бол хоёрдугаар тун хийлгэсэн 485461 хүн байна.
Орон нутагт нэгдүгээр тунд хамрагдсан 823041 иргэн байгаа бол хоёрдугаар тун хийлгэсэн 151998 хүн байна. Хөдөө орон нутгийн давтан тунд хамрагдалт харьцангуй байгаа тул ЭМЯ-наас иргэдээ идэвхитэй хамрагдахыг уриаллаа. Давтан тундаа хамрагдсан цагаас хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтдог учир амны хаалтаа өдөр тутамдаа зүүж байхыг анхаарууллаа.