Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Улсын хэмжээнд камержуулалт хийхэд 1 их наяд төгрөг зарцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээнд дүрс бичлэгийн теле хяналтын нэгдсэн систем байдаг. Камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлж, зөрчил болон эрүүгийн хэргийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд санхүүжилтийн эрх зүйн орчинг тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэхэд эерэг үр дүн гарах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа. 

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллагын харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник хэрэгсэлд байнгын хяналт тавьж, хамгаалалт хийж байхыг зохицуулалтыг хуульд тусгасан" гэсэн. 

Харин уг камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэхэд 1 их наяд төгрөг зарцуулах нь маш их зардал байна гэж зарим гишүүд шүүмжиллээ. Мөн камержуулалтыг сүүлийн үед буруу зүйлд ашиглаж, хүний эрх, эрх чөлөөнд маш их халдаж байгааг анхааруулсан юм. 

ЭМЯ: 515 тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа
ЭМЯ: 515 тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.