Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ та хэд үгээ зөв хэлж, үнэн зүйл ярих ёстой. Иргэдэд 2 хувь буурч байна гэж ойлгогдоно. Бууруулсан зүйл гэж байхгүй шүү дээ. 5 хувиар нэмэх гэж яваад 3 хувиа нэмчихсэн. Дахиад 2 хувиар нэмэх гэсэн чинь ковидын нөхцөл байдлаас болоод 2 хувиа нэмэхээ болъё гэдэг зүйл л ярьж байгаа. Түүнээс бууруулаад байгаа юм байхгүй гэдгээ тайлбарлах хэрэгтэй" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч космитек хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар НДШ- ийг нэмэгдүүлнэ гээд ороод ирдэг. Дараа нь гишүүд нь бууруулна гээд ороод ирнэ. Сонгууль болгоны өмнө нийгмийн даатгалын сангаар шоу хийхээ болих хэрэгтэй" гэсэн юм.
Хуралдаан үргэлжилж байна.