Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Tesla” биткоиныг төлбөр тооцоондоо ашиглахыг зогсоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

  Америкийн цахилгаан автомашийн үйлдвэрлэгч “Tesla” компани биткоиныг төлбөр тооцоондоо ашиглахыг зогсоож байгааг Элон Маск мэдэгдлээ.

  Тэрбээр, “Tesla” биткоиноор автомашинаа худалдахыг түр зогсоож байна. Биткоины олборлолт, гүйлгээнд ялангуяа хорт утаа хамгийн их ялгаруулдаг нүүрсний хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаад бид санаа зовж байна. Криптовалют бол маш ирээдүйтэй, гэвч үүний төлөө байгаль орчноо золиосолж болохгүй” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Түүнчлэн криптовалютыг олборлох үйл ажиллагааг нүүрсээр биш, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг болох хүртэл “Tesla” биткоиноо худалдахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

  Биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, өөрийн үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг биткоиноор худалдаж эхэлснээ гуравдугаар сард зарлаж байв. Элон Маскийн мэдэгдлийн дараа биткоины ханш 15.29 хувиар буурч, 46 800 ам.долларт хүрчээ.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.