Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Дархан чиглэлийн автозамын ажилтай танилцаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УБ-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлын явцтай танилцаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулгадаа "АХБ-ны өмнөх гүйцэтгэгч Хятадын компани гэрээгээ цуцалсан. Одоогоор тендер дахин зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулж байгаагаас үүдэж ажил удаашрах төлөвтэй. Энэ оны долоодугаар сарын 1-н гэхэд эхний хучилт дуусчихна. Гаднаас  ажиллах хүчний баг ирээд гүйцэж байна. Тавдугаар багц 35 км, дөрөвдүгээр багц 45 км юм тус тус хийхээр байгаа. Уг зам 2022 оны аравдугаар сарын сүүлээр бэлэн болохоор төлөвтэй байна" гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ багц замыг хийхээс илүүтэй одоогоор эхлүүлээд байгаа замаа нэн даруй дуусгахыг үүрэг болголоо. "Хугацаа явах тусам зардал, хүн хүч нэмэгдэнэ, чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. 2022 оны 7-р сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Түүний дараа Дарханы зам 10-р сард ашиглалтад орох нь байна. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү" гэв. 

 

Д.Энхбатыг сонгуульд нэр дэвшихэд эхнэр нь
Д.Энхбатыг сонгуульд нэр дэвшихэд эхнэр нь "чухал" үүрэг гүйцэтгэжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.