Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхбатыг сонгуульд нэр дэвшихэд эхнэр нь “чухал“ үүрэг гүйцэтгэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

"Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байгаа Датаком компанийн захирал Д.Энхбат "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ тэрбээр яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон. Мөн хэрхэн уг шийдвэрээ гаргасан талаараа сонирхолтой яриаг дэлгэжээ.

Тэрбээр, "Би 15 хоногийн өмнө гэхэд энэ сонгуульд оръё гэж бодохгүй явж байсан. Яагаад гэвэл би чинь намгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ парламентэд суудалтай намууд дэвшүүлдэг учраас би энэ тухай бодоо ч үгүй явж байлаа. Гэтэл " Зөв хүн Элeкторат" эвсэл 20 мянган хүний дунд "Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ" гэдэг санал асуулга явуулсан юм билээ. Тэгээд би өндөр оноо авсан учраас энэ эвслээс нэр дэвших санал тавьсан. Орох уу, үгүй юу гэдгээ шийдээд 3 хоносон. Энэ хугацаанд олон хүн надад баяр хүргэсэн. Нөгөө талаасаа маш олон хүнд би загнуулсан. Д.Энхбатаа чи олон жил ярьдаг, бичдэг байсан. Гэтэл яг хэрэг болохоор "үгүй" гэж хэлж болохгүй шүү гэж. Энэ чинь эцсийн эцэст хувь заяаны төөрөг, нийгмийн захиалга гэж зөвлөөд байсан. Би эхлээд орохгүй гэж 2 хоног тийчилсэн л дээ. Манай эхнэр хүртэл "чи өөрөө үгүй гэж хэлчихээд дараа нь Монгол улс ингэж хөгжих ёстой гээд надад яриад суув даа. Хийх юм аа дуустал хий" гэсэн. Би дотор талдаа би бэлэн байсан. Гаднаа бол нам бус хүн учраас энэ талаар бодож төлөвлөөгүй. Тэгээд ч би эрх мэдэл албан тушаалд дургүй хүн шүү дээ" гэжээ.

Баяр

ХАА-н техник хэрэгсэл, бордоо зэргийг Гаалийн татвараас хөнгөлж, НӨАТ-аас чөлөөллөө
ХАА-н техник хэрэгсэл, бордоо зэргийг Гаалийн татвараас хөнгөлж, НӨАТ-аас чөлөөллөө
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.