Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. Тэднийг "Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй" хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ял оноосон.

Тодруулбал, С.Баярцогтыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, 10 жил хорих ял оноон, Нүхт дэх 853 сая төгрөгийн үнэтэй хаус, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолууд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгох,

Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жилийн хорих ял,

Б.Ариунсаны нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг бууруулсан. Тодруулбал, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсанг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.

Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр тэдний гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ.

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
ПАРИС-2024: ОУХМ Л.Сосорбарам гурав торгуулж ялагдал хүлээлээ
ПАРИС-2024: ОУХМ Л.Сосорбарам гурав торгуулж ялагдал хүлээлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц