Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Ц.Анандбазар буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

  Төрийн ордонд Засгийн газрын 100 хоногийн тайланг сэтгүүлчдэд танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг сонслоо.

  Тэрбээр, "Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлын төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүй гэдгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн" гэлээ. 

Авто ослын улмаас 69 хүүхэд гэмтэж, найман хүүхэд энджээ
Авто ослын улмаас 69 хүүхэд гэмтэж, найман хүүхэд энджээ
 
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.