Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: МАН Ардчилсан намыг “устгах” ямар ч алхам хийх боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

Сүхбаатарын талбай дээр болж байгаа үймээн самууны нөхцөл байдалд МАН-ыг буруутгаж буй хэд хэдэн АН-ын гишүүд бий. Тухайлбал хамгийн сүүлийн мэдээллээр АН-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл "Манай намыг бид хуваагаагүй. У.Хүрэлсүх гэж хүн нэр дэвшихээ зогсоовол таарна. МАН Ардчилсан намыг талцуулж тоглохоо боль" гэж талбай дээрх уулзалтаас хөөгдөх үеэрээ хэлсэн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

"1. Ардын нам Ардчилсан намыг “устгах” ямар ч алхам хийгээгүй, хийхгүй, хийх боломжгүй шүү дээ!

2. Ардчилсан нам бол Монголын өнөөгийн улс төрийн тогтолцооны гол тулгуур баганын нэг. Энэ хүч унавал нөгөө багана болох Ардын намд ч хортой нөлөөлнө. Ардчилсан нам дүрэмтэй, үзэл санаа, дүрэмдээ захирагдсан эвтэй, гишүүд нь сахилгатай, төрийг засаглах чадавхтай байхыг хүснэ, би.

3. С.Эрдэнэ даргатай гэх АН, О.Цогтгэрэл даргатай гэх АН буй болоод удирдлага-зохион байгуулалт, гишүүд дэмжигчид нь бодитойгоор хуваагдаад байгаад МАН-ыг эрх баригч хүчнийх нь хувьд буруутгах нь намын доторх эрх мэдлийн тэмцэлдээ аль нэг тал нь давуу байдал олж авах гэсэн улс төрийн акц гэж үзэж байна. Үнэндээ Ардчилсан намыг “тамга, бүртгэл” л хуваагаад байна уу, эрх ашгийн (Элбэгдорж, Баттулгын) зөрчил мөргөлдөөн хуваагаад байна уу, эсхүл Ерөнхийлөгчийн сонгууль л зөрчилдүүлээд байна уу?!

4. Миний хувьд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ юун түрүүн намын үндсэн дүрэм, хуулийн хүрээнд үүссэн дотоод асуудлаа улс төрийн соёл, зөвшилцлөөр шийдэхийг уриалж байна. Сонгуульд орохоос өмнө Ардчилсан нам намаа элдэв маргаангүй цэгцлэх, бэлтгэх ёстой байсан шүү дээ!

5. Мэдээж МАН-ын зарим гишүүд АН-ын дотоод асуудлын талаар өөр өөрийн байр сууриар хандаж байгаа. Гэлээ гээд үндсэн суурь асуудал нь АН-ын дотоод асуудал тул тэр хүрээнд өөрсдөө үүссэн маргаантай нөхцөл байдлаа зохицуулах нь шударга бөгөөд зохистой" гэжээ.

Э.Бат-Үүл: МАН Ардчилсан намыг талцуулж тоглохоо боль
Э.Бат-Үүл: МАН Ардчилсан намыг талцуулж тоглохоо боль
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.