Хакүхо М.Даваажаргал ирэх долоо хоногт эхлэх Нацү башёд барилдахгүй гэв. Тэрбээр ийнхүү зургаан башё дараалан өнжих болж байна. Ёкозүна цолтой бөхчүүдээс хамгийн олон башё дараалан гэмтлийн улмаас нийтдээ найман башё дараалан өнжиж, эцэст нь зодог тайлсан нь Кисэносато. Харин түүний араас Таканохана долоон башё дараалан өнжсөн үзүүлэлттэй удаалдаг бол Хакүхо ирэх башёг өнжих болсноор тэдний араас гуравдугаарт бичигдэж байна.
Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч гуравдугаар сард өвдгөндөө хагалгаа хийлгэсэн учир энэ удаагийн Нацү башёг өнжиж, ирэх долдугаар сарын Нагоя башёд хүчтэйгээр эргэн ирэх гэнэ. Өдгөө 36 настай түүний хувьд сайн барилдах эсвэл зодог тайлах гэсэн хоёр сонголт үлдээд байгааг Японы хэвлэлүүд онцолж байна.