Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр СЕХ-д баримт бичгээ бүрдүүлэн өгсөн С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө ялалт байгуулах бүрэн боломжтой гэжээ. Тодруулбал:

"Ялалт байгуулах боломж бүрэн бий. Өнөөдөр нийгэмд ардчилсан намыг хүлээсэн, Ардчилсан намд асар их итгэл найдвар тээсэн, нийгмийн уур амьсгал хүчтэй байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд улс оронд юу болоод өнгөрөв. Төрийн бүх шатанд хууль дүрэм журам хэрэгжиж байна уу. Болж, бүтэж байгаа юм алга шүү дээ. Тийм учраас маш хүчтэй сөрөг хүчний дуу хоолой нэгдүгээрт шаардлагатай байна. Хоёрдугаарт, Монгол улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ талд дуугардаг, ард түмнээ өмөөрдөг, шударга ёсыг шаарддаг, аль нэг улс төрийн намд үйлчлээд байдаггүй, хүний хувийн өмчийг дээрэмдээд байдаггүй, яг хууль дээдлэх зарчмаар шаардаж чаддаг, Монгол хүн бүрийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж чаддаг тийм л Ерөнхийлөгчтэй байх ёстой. Тэгж чадвал энэ улс оронд өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэх том гарц бий болно гэж харж байна. Тэр утгаараа би энэ зорилтыг хангах, бодлого шийдвэрээ олон түмэнд хүргэж ойлгуулж чадвал олон түмний дэмжлэгийг авч чадна гэж бодож байна" гэжээ.

С.Эрдэнэ: Н.Алтанхуягт Ардчилсан нам ямар ч хамаагүй, одоо боль!
С.Эрдэнэ: Н.Алтанхуягт Ардчилсан нам ямар ч хамаагүй, одоо боль!
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд