Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Н.Алтанхуягт Ардчилсан нам ямар ч хамаагүй, одоо боль!

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр СЕХ-д баримт бичгээ бүрдүүлэн өгөөд буй С.Эрдэнэ хэвлэлд ярицлага өгчээ. Тэрбээр, яг одоо түүнийг эсэргүүцэж байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүдийн талаар болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Өөр намаас сонгогдсон, бие дааж гарсан гишүүд аль нэг намын бүлэгт албан ёсоор орох боломж байхгүй. Тийм хуулийн зохицуулалтбайхгүй. Тиймээс АН-ын бүлэг С.Ганбаатар, Н.Алтанхуягийг хүлээж аваагүй. АН-ын бүлэг өнөөдөр 11 УИХ-ын гишүүний төлөлөөгчтэй. Энэ 11 гишүүнээс албан ёсоор хүсэлтээ гаргаад бүлгээс гарч болно. Тэрнээс биш өөр намын гишүүдийг АН-ын бүлгийн гишүүд гэж зарлан, дур мэдэн элсүүүлж авах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй шүү. Ардчилсан намын нэрийн өмнөө дуугарах эрх Н.Алтанхуягт байхгүй. Ардчилсан нам түүнд хамаа байхгүй. Ардчилсан намыг гадна талдаа эв нэгдэлгүй мэт харагдуулах, улмаар АН-ыг сонгуульд оруулахгүй байхыг хүсч байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг бүлэг нөхдүүд одоо боль оо!" гэжээ.

Коронавирсний улмаас эхийн эндэгдэл нэмэгдэж байна
Коронавирсний улмаас эхийн эндэгдэл нэмэгдэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд