БНСУ-д африкийн гахайн мялзан өвчний тохиолдол сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа бүртгэгдлээ гэж тус улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн асуудал эрхэлсэн яам өнөөдөр мэдээлжээ.
Тодруулбал, Ганвон мужийн фермийн гахайнуудаас халдвар илэрсэн тул 401 амьтныг устгахаар болжээ. Мөн Ганвон болон зэргэлдээ оршдог Гёнги, Умард Чунчон муж дахь мал аж ахуйтай холбоотой газрууд руу зорчихыг 48 цагийн турш хориглосон байна. Африкийн гахайн мялзан нь хүнд халдварладаггүй боловч гахайнуудын хувьд хувьд үүлдэр, нас харгалзахгүй өвчилж, үхэлд хүргэдэг байна. Одоогоор энэ өвчнийг эмчлэх арга, урьдчилан сэргийлэх вакцин байхгүй гэнэ.