Олон улсын туршлагад үндэслэн улиаснаас унгарил гаргахгүйн тулд тариа тарихаар болж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэжээ. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах, нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлын талаар ярьсан юм.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр унгарил гаргахгүйн тулд улиас модонд тариа тарихаар болсныг дуулгасан юм. Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. Зуны улиралд улиаснаас унгарил гарч, хүмүүсийн харшлыг сэдрээдэг. Олон улсын туршлагыг харахад, унгарил гаргахгүйн тулд тариа тарьдаг. Тиймээс энэ жил 20 мянган улиасанд тариа тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн байна.