Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: АН-аас нэр дэвшигчийг СЕХ бүртгэхгүй байх асуудал байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

   Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг төлөөлж, нэр дэвшигчийн материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэж өглөө.

  Тэрбээр "Үндэсний аудитын газар бид мөрийн хөтөлбөрөө өчигдөр хүргүүлсэн. Үүнд холбогдох шаардлагатай материал бүгд бий. Улсын бүртгэлийн гэрчилгээний бичилт, Дээд шүүхийн шийдвэр зэргийг мөрийн хөтөлбөртөө хавсаргасан. С.Эрдэнэ гуайн хувь хүнтэй холбоотой асуудлыг энд яриагүй. Миний хувьд АН-ыг төлөөлж энд ирсэн. АН-аас нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй байх асуудал байхгүй гэж бодож байна. Гэхдээ энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо шийднэ.

   Үндсэн хуулиар УИХ-д суудалтай намууд хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. АН 2020 УИХ-ын сонгуульд ороод УИХ-д суудал авсан. Дээрээс нь АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ бүх юм нь бий. Намын даргын асуудал дээр маргаан үүссэн болохоос биш АН байхгүй болоогүй. Шинэ дарга Дээд шүүхээр батлагдах хүртэл хуучин дарга нь хүчинтэй хэвээрээ байгаа. АН-ын дүрмээр нэр дэвших эрхээ хангасан хүн бүрт нэр дэвших эрх нь бий" хэмээв.

Саудын Араб энэ сарын 17-ноос хилээ нээнэ
Саудын Араб энэ сарын 17-ноос хилээ нээнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.