Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатархүү: Амиа алдсан сувилагчийг шууд унаж нас барсан гэж дүгнэж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

  Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн коронавирусийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэргийн шалтгаан, нөхцлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  Тэгвэл энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай 42 настай Э гэж хүн байсан. Одоо шууд унаж нас барсан гэж дүгнэж болохгүй.  Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна" гэв.

БШУЯ: Хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг эхлүүлнэ
БШУЯ: Хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг эхлүүлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг  ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.