Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Дашпагма: Хөхүүл ээжүүд коронавирусийн вакцин хийлгэж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

  Хөхүүл ээжүүд коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж болно гэдгийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.

  Үргэлжлүүлэн тэрбээр "Хөхүүл ээжүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу гэж их асуугаад байгаа. Үүнд хариулт өгье. Хөхүүл ээж аль ч вакциныг хийлгэсэн үргэлжлүүлээд хүүхдээ хөхүүлнэ.  Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх эсэхээ шийдээрэй гэсэн чиглэл өгч байсан. Сүүлийн үед АНУ болон бусад улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж судалгааны ажлууд хийгдсээр байгаа. Жишээлбэл, АстраЗенека, Файзер вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж үр дүнг нь судалж байна.

  Жирэмсэн эмэгтэйд вакцин хийснээр эх болон урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй байгаа учраас зарим улс оронд вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэй өөрөө хүсэж байвал вакцин хийлгэж болно. Гэхдээ эсрэг заалт байна уу, үгүй юу гэдгийг эмч үзэж байж шийднэ" хэмээв.

Д.Цогтбаатар: Инчеоноор дамжин 40,000 тун Спутник V вакцин ирнэ
Д.Цогтбаатар: Инчеоноор дамжин 40,000 тун Спутник V вакцин ирнэ
 
1072 хувьцаатай иргэдэд 2025 оны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно
1072 хувьцаатай иргэдэд 2025 оны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.