Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд 40,000 тун Спутник V вакциныг татан авахаар болсныг Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр "40 мянган тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчеоноор дамжин Монголд ирэхээр болж" хэмээн твиттер хаягтаа мэдээлсэн байна. Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакциныг худалдан авахаар гэрээ хийсэн. Үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сард багтаан татан авна хэмээн УОК-оос мэдээлж байжээ.
За, дахиад 40 мянган тун Спутник V вакцин 4-р сарын 30-нд ачигдаж, Инчоноор дамжин Монголд ирэхээр болж. pic.twitter.com/1u5ZbMEKOQ
— Tsogtbaatar Damdin (@TsogtbaatarD) April 28, 2021