Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: УДШ-ийн тогтоолтой улсын бүртгэлтэй нам Ерөнхийлөгчийн сонгуульд шууд оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

   Улсын дээд шүүхээс шинээр АН-ын даргаар сонгогдсон хоёр хүнийг аль алийг нь бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хуучин бүртгэл буюу С.Эрдэнэ даргатай АН-ын бүртгэл хууль ёсны гэсэн үг юм. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн байр сууриа сошиал хуудснаа ийнхүү хуваалцжээ. 

  Тэрбээр, "УДШ-дээр шинэ даргыг бүртгэх асуудлыг УТНТХ-ийн 13.9-д зааснаар бүртгэхээс татгалзсан байна..Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-оролцох асуудалд хамааралгүй бөгөөд парламентад суудалтай УДШ-ийн тогтоолтой улсын бүртгэлтэй нам Ерөнхийлөгчийн сонгуульд шууд оролцох эрхтэй!. УДШ АН-ын шинэ даргыг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь 1-рт Ерөнхийлөгчийн сонгуульд АН оролцох асуудалд нөлөөлөхгүй 2-рт би хариуцлагаа хүлээж АН-ын даргын ажлаа шинэ дарга М.Тулгатад шилжүүлсэн! Энэ шийдвэр одоо ч хэвээрээ байгаа гэдгийг хариуцлагатай хэлчихье!!" гэжээ.

Коронавирусний улмаас 97 хүн нас баржээ
Коронавирусний улмаас 97 хүн нас баржээ
 
Н.Өсөхбаярыг спортын арбитрын шүүх допинг хэрэглээгүй гэж шийдвэрлэлээ
Н.Өсөхбаярыг спортын арбитрын шүүх допинг хэрэглээгүй гэж шийдвэрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.