Коронавирусний халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчид Энэтхэг улсад нэмэлт тусламж үзүүлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Энэтхэгт коронавирусээр халдварласан хүмүүс хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас барж, үүний улмаас гурав дахь өдрөө дарааллан өдөрт илэрсэн халдварын болон нас барсан тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байна.
Бямба гарагт тус улсад 346 786 шинэ тохиолдол илэрснээр, гурван өдрийн дотор бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо нэг сая орчимд хүрчээ. Түүнчлэн Дели хотын эмнэлэгт хүчилтөрөгч дутагдсаны улмаас 20 хүн нас барсан байна. Энэтхэгийн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэхдээ, коронавирусний улмаас учирч болох хор уршгийг эргэн санууллаа гэжээ.