Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас гадна чулуужсан түлшнээс яаран татгалзахгүй байна гэж Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг мэдэгджээ.
Тэрбээр, “2021 он гараад буй энэ цаг үед бид хэлэлцүүлгээ хийсээр л байна. Үүгээр зогсохгүй чулуужсан түлшийг дам болон шууд хэрэглэхийг дэмжсээр буй нь ичгүүртэй хэрэг юм. Парисын хэлэлцээрт тусгагдсан үүргийг хэрэгжүүлэхийг хүсвэл бид чулуужсан түлшний татаасыг цуцлах хэрэгтэй. Ийм алхмыг хэрэгжүүлж эс бөгөөс дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгоосоо яагаад ухарч байгаагаа үр хүүхэд, санаа тавьдаг хүмүүсдээ тайлбарлах шаардлагатай болно” хэмээв. Түүнчлэн тэрбээр уур амьсгалын хямралыг үл тоомсорлож байна хэмээн улс төрчдийг буруутгав.