Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖ: Ерөнхий сайд ЗОДУУЛААГҮЙ, вакцины асуудлаар хуралдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

   УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүү, Зон олны намын дарга Э.Одбаяр өнөөдөр сошиалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхэд зодуулсан гэх мэдээллийг бичсэн. Иргэд энэ мэдээлэл болон ойрын өдрүүдэд Ерөнхий сайд олон нийтэд хандаж мэдээ, мэдээлэл яагаад өгөхгүй байгаа талаар твиттерт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодруулсан юм.

   Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын хувьд өдөр тутам ажлаа хийж байгаа. Яг одоо гэхэд зарим асуудлаар сайд нартай уулзалт хийж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй холбоотой олон нийтийн үйл ажиллагаанууд хязгаарлагдаж байна" гэж жиргэлээ. Мөн Ерөнхий Л.Оюун-Эрдэнийн сайд нартай уулзалт хий буй зургийг нийтэллээ.

   Тэгвэл ЗГ-ын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг "Жил бүр л явуургүй сэдвээр зодсон, зодуулсан гэж дорой худал зүйл бичдэг хүмүүс залхах болоогүй л байгаа бололтой. Намын дарга, ЕС асан У. Хүрэлсүх, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нар ажлаа хийгээд байж байна. Вакцины таталт, /Covid-19/, бүтээн байгуулалтын төслүүдээ ярьж байна" хэмээн жиргэлээ.

Баяр

Вакцин авчирч буй онгоц Буян-Ухаа нисэх буудалд газарджээ
Вакцин авчирч буй онгоц Буян-Ухаа нисэх буудалд газарджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.