БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шанлуо хотын Жашуй тойрогт “Хятадын нэг өдөр” нэртэй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын танилцах аялал “Хөгжил цэцэглэлтэд хүрэх замд” сэдвийн дор энэ долоо хоногт эхэлжээ.
Нээлтийн ёслолын үеэр Хятадын Кибер орон зайн асуудал эрхэлсэн удирдах газрын Мэдээлэл, харилцаа холбооны товчооны орлогч дарга Жан Ён “Жашуй тойрог тэргүүтэй ядууралд нэрвэгдээд байсан олон бүс нутгийн гэр бүл, хувь хүмүүс ядуурлаас ангижирч, амьжиргааны түвшин нь сайжирсан. Тэдний аж амьдралд гарсан энэхүү өөрчлөлт нь ядууралтай тэмцэх үйл хэргийн үр дүн юм” хэмээн мэдэгджээ.
Хятадын хөгжлийн талаарх дэлхий дахины ойлголтыг сайжруулахад энэхүү танилцах аяллын зорилго оршин буйг цохон тэмдэглэжээ Энэ оны 4-9 дүгээр сард зохион байгуулах “Хятадын нэг өдөр” гурван хэсэг бүхий танилцах аялал нь Шэньси, Хубэй, Гуйжоу мужаас эхэлж буй нь энэ юм.