Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вероселл вакцины 300.000 тун өнөөдөр 14.41 цагт Буянт-Ухаад газардана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

    БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй 900.000 тун Вероселл вакцины 3 дахь датан авалтын 300.000 тун өнөөдөр 14.41 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газардана гэдгийг УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

  Тэрбээр, “Ковид-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэнд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн.

  Засгийн газар Ковакс хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцэлүүд үргэжлэн хийгдэж байна. Вероселл вакцины 2 дахь тунг 8 долоо хоног буюу 56 хоногийн дотор тариулах шаардлагатай гэж заасан байдаг тул Та бүхэн яарч бөөгнөрөл үүсгэлгүй аймаг, дүүрэг тус зохион байгуулж буй хуваарийн дагуу хамрагдахыг хүсье” гэлээ.

Л.Мөнхбаясгалан: Х.Баттулгын хамгийн том алдаа У.Хүрэлсүхэд бүрэн итгэсэн итгэл байлаа
Л.Мөнхбаясгалан: Х.Баттулгын хамгийн том алдаа У.Хүрэлсүхэд бүрэн итгэсэн итгэл байлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.