Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: Карентин-14 нэвтрүүлэгт Засгийн газар санхүүжилт гаргаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

  УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр Карентин-14 нэвтрүүлэгт Засгийн газраас 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон гэх мэдээлэлд ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг тайлбар хийлээ.

   Тэрбээр, “Тус нэвтрүүлэгт  татвар төлөгчдийн мөнгөөр санхүүгийн дэмжлэг олгосон асуудал огт байхгүй. Засгийн газарт УИХ-аас төсөв баталж аудит хянадаг. Өнөөдөр тухайн нэвтрүүлгийг гаргаж буй телевизийн удирдлагууд мэдэгдэл гаргахдаа, томоохон татвар төлөгч аж ахуйн нэгжийн дэмжлэгээр, хөл хорионы үед нийгмийн сэтгэлзүйд үзэх, харах контенттой байлгах үүднээс бэлтгэж буйг мэдээлсэн. Засгийн газар үүнд ямар ч санхүүжилт гаргаагүй” хэмээв.

С.Амарсайхан: Хөл хорионы үеэр иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг хэлэлцээгүй
С.Амарсайхан: Хөл хорионы үеэр иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг хэлэлцээгүй
 
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг таалал төгссөнд  6 улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлж У.Хүрэлсүхэд захидал илгээжээ
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг таалал төгссөнд 6 улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлж У.Хүрэлсүхэд захидал илгээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.