Засгийн газраас хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Сүүлийн сар гаруй хугацаанд халдвар авсан иргэд хүндэрч байна. Нас баралт огцом нэмэгдсэн нь хөл хориог сунгах үндэслэл болсон. 65-с дээш настай иргэд хүндэрч байсан бол нас залуужиж байна. Богино хугацаанд эрчимт эмчилгээний тасаг руу шилжиж байна. Халдварын тархалт эрчимтэй үед вакцинжуулалтын үр дүн багасна. Тиймээс хөл хорио тогтоож байж үр дүн өгнө" хэмээв.