Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаан хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гаргасан.
Шадар сайд С.Амарсайхан: "Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна.
Мөн мутацид орсон вирусийн төрөл манай улсад урьдчилсан байдлаар лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Турк улсаас ирсэн иргэнээс илэрсэн байна. Англид илэрсэн мутацийн төрөл гэж урьдчилан тодорхойлсон” хэмээлээ.