Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: 50 настай эрэгтэй, 5 сартай эмэгтэй нарын цогцсыг оллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

    Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 20.23 цагт хүлээн авсан.

   Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 06.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. дөрөвдүгээр сарын 21-ний  09.36 цагт  Ц 50 настай, эрэгтэй, 10.00 цагт А 5 сартай, эмэгтэйн цогцсыг гаргалаа.

Н.Алтанхуяг: МАН ХҮН-аар цэцэд өргөдөл өгүүлсэн байна
Н.Алтанхуяг: МАН ХҮН-аар цэцэд өргөдөл өгүүлсэн байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.