УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
"62 гишүүнтэй МАН дарангуйлагч ганц том нам болж байна. Хэд хоногийн дараа болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй. Эд нараар яаж тоглож байна вэ. Ардчилсан намд Засгийн газрын харьяаны бүртгэлийн байгууллагыг оруулж самруулаад өнөөдрийг хүртэл өөх ч биш, булчирхай ч биш болгоод хаяж байна. Ардчилсан нам танай У.Хүрэлсүхтэй өрсөлдөхүйц хүмүүсээ гаргах чадвартай нам учраас зориудаар энэ намыг будилуулж байна. Мөн ХҮН-аар цэцэд өргөдөл өгүүлсэн байна. Би ингэж уншиж байна" гэлээ.