Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Big Gee”-ийн E-sport баг өнөөдөр аваргын төлөө өрсөлдөх эсэхээ шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/- ноос зохион байгуулж буй "FIBA Esports Open III" цахим спортын 2к21 төрлийн тэмцээнд оролцсон Монголын баг хасагдах шатанд шалгарлаа.

Тус тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр (2021.04.16) явагдсан бөгөөд Монголын баг эхний тоглолтоо Индонезийн эсрэг хийж, 56:44-ээр хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Шри Ланка улсын багтай хийж, 104:45-ээр хожиж, хэсгээсээ 2 дугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.

Харин өнөөдөр (2021.04.17) Филиппин улсын багтай хариуцлагатай тоглох бөгөөд ялбал маргааш "FIBA Esports Open III" тэмцээний зүүн Азийн аваргын төлөө тоглоно.

Монголын багийн бүрэлдэхүүнд: Starboy (C), Big Gee, Mango, Sake, Amaraa, Telmen, Tsoogii нар багтжээ.

БИЧЛЭГ: Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Сүнээд санал тавьжээ
БИЧЛЭГ: Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Сүнээд санал тавьжээ
 
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал  хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.