Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Сүнээд санал тавьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ Б.Сүндэръяаг (Сүнээ) урьжээ. Энэ талаар Б.Сүндэръяа өөрийн цахим хуудаснаа бичлэг оруулжээ. Тэрбээр:

"Өнөөдөр би гэнэт улс төрийн захиалгатай, Ерөнхийлөгчийг харлуулагч болоод хувирчихлаа. Саналыг нь хүлээж аваагүйнхээ төлөө шүү дээ. 
Надад итгэж хандсан олон бүсгүйчүүдэд би худалдагдахгүй гэдгээ нотлох гэсэндээ ирж байгаа саналуудыг нь зарлачихсан юм. 
Өөр олон тайлбараар яахав дээ. 
Би худлаа хэлж үү, үгүй юу гэдгийг доорх утасны ярианаас дүгнээсэй гэж хүсч байна. 
Мөнхбаясгалан эгч намайг “Цэнзургүй ярилцлагад орох хэмжээний хүн биш, би зөвхөн баримт өгөх гэж байсан” гэсэн постыг нь хамт орууллаа. Утсаар ярьж байгаа Нараа бол тэдний багийн хүн юмаа. Бас миний найз... Нараа уучлаарай найз нь ингэхээс өөр арга байсангүй ээ... 
MeToo хөдөлгөөн үргэлжилж байгаа.
УИХ-ын гишүүн Анандбазар болон АББДарамтад оруулдаг бүх хүмүүсийг ахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүйн төлөө хөдөлгөөн маань үр дүнгээ үзтэл зогсохгүй" гэжээ.

 

 

Нью Йорк Никс таван тоглолт дараалан хожоод байна
Нью Йорк Никс таван тоглолт дараалан хожоод байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.