Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хатан хаан Элизабет маргааш хунтайжтай салах ёс гүйцэтгэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

    Букингемийн ордон маргааш /2021.4.17/ хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэх ёслол болоход хатан хаан өөрийн аль нэг туслахтайгаа хамт сүм рүү явна хэмээн мэдэгджээ. Гэвч одоохондоо Виндсор шилтгээнээс гэгээн Жоржийн сүм хүртэл хатан хааныг ямар туслах нь дагалдаж явахыг тодорхойлоогүй байна. Хатан хааныг туслах нь дагалдаж явах боловч сүмд хатан хаан ганцаараа орох гэнэ. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас болоод 30-аас дээш хүн цуглуулахыг хоригложээ.

    Иймд хатан хаан туслахаа сүмийн үүдэнд орхин, амны хаалтаа зүүж, бусад гашуудагчдын дунд хүн хоорондын зай барин суух юм. Оршуулгын цувааны хамгийн түрүүнд Гренадиерийн харуулын цэргүүд, дивизийн захирагч хошууч генерал, албаны дарга нар явах бөгөөд тэдний араас хунтайж Филиппийн шарилыг ачсан "Land-Rover" машин явж, хойно нь түүний гэр бүлийнхэн, туслахууд алхах бол хамгийн ард хатан хааны суусан "Bentley" машин явах гэнэ.

Сангийн яам: “Эгнэшгүй их
Сангийн яам: “Эгнэшгүй их" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг нягтлан шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.