Төрийн ордонд яг одоо вакцинжуулалт хойшилж буйтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийж байна.
Ингээд Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын ажил яагаад хойшилсон талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хатуу хөл хориог тавьсан нь тархалтыг бууруулах, вакцинжуулалтыг үр дүнтэй байлгах. Хөл хорио тогтоосны дараа дахин халдвар тархахгүй байлгах зорилготой юм. Вакцинжуулалтын ажил бол төлөвлөгөөний дагуу явж байгаа. Өнөөдрийн байдлаар 192 мянган вакцины нөөц байна. 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд халдвар тархсан тул хөл хорионы үеэр вакцинжуулалт хийх нь хөл хорионы ач холбогдлыг бууруулна гэж үзэж байна. Эхний тун хийлгэсэн 864 иргэн халдвар авсан байна. Тиймээс 25-ны өдрөөс эрчимжүүлнэ. Вакцины хувьд өнөөдрийн байдлаар тодорхой нөөц байгаа ч гэсэн 4 дүгээр сарын 9-нд орж ирэх 300 мянган вакцин, 12-нд орж ирэх 300 мянган тун вакцины татан авалт, тээвэрлэлтийн хугацаа тодорхой хугацаагаар хойшилсон. Бид иргэдээсээ нууж, хааж байгаа зүйл байхгүй" гэж мэдээллээ.
Засгийн газрын мэдээлэл үргэлжилж байна.