Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд сөрөг нөлөөгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг 15 хоног хойшлуулсан нь дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

   Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтын ажлыг 15 хоногийн хугацаатайгаар хойшлуулсан. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хугацааг 15 хоногоор хойшлуулах нь ямар нэг эрсдэлгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар нэг эрсдэлгүй. Тун хоорондын зай хэдий хол байна тэр хэрээр дархлал тогтоц сайн байна гэх судалгаанууд гарч байгааг тэд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, вакцины хоёр дахь тунгийн хугацаа хойшилсноор дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй" гэв.

   Мөн "Хоёр дахь тунг найман 7 хоногийн дотор амжиж хийж болно гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос зөвлөсөн байна. Анх АстраЗенека вакцины тун хоорондын зай 21 хоног байсан нь 56 болж өөрчлөгдсөн шиг зөвлөгөө, зөвлөмжүүд өөрчлөгдсөн" гэсэн тайлбар өглөө.

ФОТО: Хөл хорионы эхний өдөр
ФОТО: Хөл хорионы эхний өдөр
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.