Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Нэргүй: Нийслэлийн ногоон бүсэд эргүүлүүд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

      Ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлж нийслэлийн ногоон бүсийн 80 чиглэлд энэ сарын 1-нээс эхлэн эргүүл ажиллаж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн ногоон бүсэд НОБГ, нийслэлийн Байгаль орчны газар, ТЦА-ны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргаа гэсэн 5 байгууллагын 75 морьт эргүүл, 276 албан хаагч 97 техник хэрэгсэлтэйгээр 80 чиглэлд эргүүл хяналтын ажлыг эхлүүлээд байна.

    Хөдөлгөөнт эргүүлийнхэн шар өвс шатаах, ил гал гаргаж байгаа иргэдийн зөрчлийг хянах юм. Зөрчил гаргаж байгаа иргэдийг 100 нэгжээс дээш, ААН-ийг 1000 нэгжээс дээш хэмжээгээр торгож, Зөрчлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх аж.

Эквадорт бага оврын нисэх онгоц осолджээ
Эквадорт бага оврын нисэх онгоц осолджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.