Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвлөгөө: Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд яах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Ойрын хавьтлыг гэр бүлийн болон гэр бүлийн бус гэж хоёр ангилдаг. Гэр бүлийн бус буюу хамт ажилладаг гэх мэт ямар нэг байдлаар хавьтал болсон тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төв, холбогдох мэргэжлийн хүмүүст үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй.

Мөн сандарч, тэвдэлгүйгээр гэртээ очиж, болж өгвөл гэр бүлийнхнээсээ тусдаа байж, амны хаалтаа зүүж, аяга таваг гээд бүх зүйлээ тусдаа хэрэглэж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Мөн өрхийн эмчид бүртгүүлнэ. Өрхийн эмч таныг дүүргийн Онцгой комисст бүртгүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах баг гэрээс тань очиж, шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, та Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлалтад байх хэрэгтэй.

Хэрэв та гэр бүлийн ойрын хавьтал болсон бол гэртээ тусгаарлагдах уу, эмнэлэгт тусгаарлагдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эмчийнхээ хяналтад эмчилгээ, үйлчилгээ авна. Таны гэр бүлийн гишүүдэд дүүргийн Онцгой комиссын дэмжих үйлчилгээний баг хүнс, тэжээлийн зүйл, ус хүргэж өгөх, хог зайлуулах зэрэг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллах юм. Ойрын хавьтлуудын өрхийн ажиглалт, хяналтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тантай өдөрт хоёр удаа цахим ярилцлага хийн, биеийн байдлыг асууж, зөвлөгөө өгнө. Архаг эмгэгтэй хүн байвал өвчний түүх нээж, өдрийн эмчилгээ хийнэ. Танд ямар нэгэн эм хэрэг болбол эмийн сан явах шаардлагагүйгээр өрхийн эмчийн бичгээр хямдралтай, эрүүл мэндийн даатгалаар эм авах боломжийг нээж өгсөн. Нэн шаардлагатай тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөс автомат даралтын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмчийн заалтаар өгч байгаа.

Өрхийн эмч нар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилсон нарийн мэргэжлийн эмч нартай байнга холбоотой ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нар таны биеийн байдалд үнэлгээ хийж, өрхийн эмчид зөвлөгөө өгнө. Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт архаг өвчтэй хүмүүст шинжилгээ хийх хоёр газар ажиллаж байна. Мөн өрхийн эмчийн заалтаар гэр бүлийн шаардлагатай хүмүүст тусгай машинаар үйлчилнэ.

УОК-ын Шуурхай штаб

Г.Занданшатар: Нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн нь үнэн
Г.Занданшатар: Нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн нь үнэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.