Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүх Цэцийн гишүүний сонгон шалгаруулалт зарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 36 секунд

Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр  дэвшигчийн сонгон шалгаруулалт зарлажээ.  Тодруулбал, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлөв.

Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай учраас ийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахаар зар түгээжээ.

Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3- дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн Цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас нэр дэвшигчийн жагаалтаас хасагдсан болон санал хураалтаар олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй. Нэр дэвшигчийн материалыг 2021 оны дөрөвдүгаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон [email protected] и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна.

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх); 
  2. төрийн албан хаагчийн анкет;
  3. иргэний үнэмлэхний хуулбар;
  4. боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  5. нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.

хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт: Үүнд:

          а/ хууль зүйн мэргэшсэн салбар;

          б/ улс төрийн мэргэшсэн байдал;

          в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;

           г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);

          д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;

          е/ дээрх шаардлагыг нотолно гэж үзсэн бусад баримт;

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ. Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй байна.

Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө
Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.