Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Янжмаа: КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 239,160 тун вакцин хүлээн авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад Эрүүл мэндийн яамнаас вакцинтай холбоотой дараах мэдээллийг өгөв.  

ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

"Зарим аж ахуйн нэгж, байгууллага вакцин оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ, Засгийн газраас хүсэж, хамтарч ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар “Монгол эм импэкс” компани л оруулж ирж байгаа. Үүнд ЭМЯ-наас хяналт тавьж байгаа. Өөр хувийн компани хараахан оруулж ирээгүй байна.

Дараагийн ээлжинд Олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургаадугаар сард багтаан нэмэлтээр 100,620 тун Pfizer-BioNTech-ийн вакцин орж ирнэ. Мөн зургаадугаар сард багтаан БНСУ-д үйлдвэрлэсэн 98 мянга гаруй тун АстраЗенека вакцин орж ирнэ. Нийт энэ оны зургаадугаар сарын дуусах хүртэл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 239,160 тун вакцин хүлээн авахаар байгаа. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан Johnson & Johnson болон бусад нэмэгдэж орж ирэх вакцинуудыг авна" гэлээ.

Коронавирсний улмаас дахин хоёр хүн нас баржээ
Коронавирсний улмаас дахин хоёр хүн нас баржээ
 
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.