Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

НИТХ-ын mэргүүлэгчдийн тогтоолоор 2019 онд 32 байршлын 57,66 га, өнгөрсөн онд 38 байршлын 130 га газар буюу нийт 70 байршлын 187,66 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна.

Мөн нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлын газар ашиглалтыг судалж, 20 байршлыг тодорхойлон, энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгажээ.

Үүнд, Баянгол дүүрэгт хоёр байршил бүхий нийт 0,45 га, Баянзүрх дүүрэгт гурван байршил бүхий 0,48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил бүхий 0,11 га, Хан-Уул дүүрэгт найман байршил бүхий 2,15 га, Чингэлтэйд гурван байршил бүхий 0,36 га, Багануур дүүрэгт гурван байршил бүхий 6,48 га газар байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид нийслэлийн 1,5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Туул гол дагуух тохижилтыг стандартын дагуу хоёр талаар нь тохижуулах хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа нь маш зөв. Газар, барилга төлөвлөлт, А зөвшөөрөлтэй холбоотой асуудал их бий. Үүнийг шуурхай зөв шийддэг, иргэдэд зөвлөн, барилгын компаниуддаа арга зүйн талаас нь дэмжлэг үзүүлэхэд анхаарах ёстой”-г дурдсан юм.

Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг дэмжсэн тул зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Сул зогсож байгаа автобуснуудаа эргэлтэд оруул
Л.Оюун-Эрдэнэ: Сул зогсож байгаа автобуснуудаа эргэлтэд оруул
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.