Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Эрдэнэцагаан, Асгат, Наран сумдын нутгаар анхны бороо орж байна. Тунадасны хэмжилтийг оройны 20 цагаас хойш хийх аж. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс Онгон сумын нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх зорилгоор зургаан пуужин харвасан тухай мэдээлжээ.
Түүнчлэн өнөөдөр дахин нэмэлтээр Халзан сумын нутагт пуужин харвахаар болсон байна. Улмаар Халзан, Баруун-Урт, Сүхбаатар сумдын нутгаар бороо орох төлөвтэй байгааг Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.