Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол сурагчийн бүтээл дэлхийн үзэсгэлэнгийн шагналт байрт шалгарав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Лочингийн бүтээл шалгарчээ.

1981 оноос хойш хоёр жил тутам зохиож буй уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл ирснээс “Канагавагийн шагнал” нэртэй шагналт байранд монгол хүүхдийн бүтээл багтсаныг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

Тус газрын харъяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, “Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ” ТББ хамтран НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүлжилтээр “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд төслийн гурван аймаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт уур амьсгалын өөрчлөлт, түүний хүүхдэд нөлөөлөх нөлөөний талаар ойлголт мэдээлэл түгээх зорилгоор гар зургийн уралдаан зарлажээ. Уг уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг Японы Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд илгээсэн байна.

Рейкьянес хойгт 800 жилийн дараа галт уул дэлбэрчээ
Рейкьянес хойгт 800 жилийн дараа галт уул дэлбэрчээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.