Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд нийт 189 969 хүнийг вакцинд хамруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Улсын хэмжээнд нийт 189 969 хүнийг вакцинд хамруулснаар, дархлаажуулсан хүний тоогоор Ази, номхон далайн баруун эргийн бүс нутагт гуравдугаарт жагсаж байгаа тухай ЭМЯ-наас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр 43 цэгт 104 багийн 730 ажилтан 17 656 хүнийг дархлаажуулсан. Мөн Өмнөговь аймгийн 9 суманд 1148 хүнд вакцин тарьсан байна.

Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 30,6 хувьд нь 38,9-өөс дээш хэмд халуурах шинж тэмдэг илэрчээ. Харин 25,8 хувьд нь тариулсан газар хөндүүрлэх, 24 хувьд нь толгой өвдөх, 22,6 хувьд нь бие зарайх, 18,1 хувьд нь үе мөч өвдөх,  17,6 хувьд нь булчингаар өвдөх шинж тэмдэг илэрч байна. Энэ нь ердийн вакцин хийхэд илэрдэг нийтлэг хариу урвал гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар, дархлаажуулах 43 цэгт 42 231 тун вакцин буюу 2-3 хоногийн нөөц байна. Нэг цэгт дунджаар 980 орчим вакцин байгаа юм. ХӨСҮТ-д "Синофарм" 150 мянга, БНСУ-ын "Астразенека" 7200, БНЭУ-ын "Астразенека" 75 мянга, нийт 232 200 давтан тун байна. "Синофарм" вакцины давтан тунг ирэх сарын 15-наас, Астразенека вакцины давтан тунг ирэх саын 23-наас хийж эхэлнэ.

Европын удирдагчид
Европын удирдагчид "AstraZeneca" вакциныг тариулж байна
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.