Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гүндалай: АН-даа эргэн ирлээ, намайг дэмжээрэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Дотоод сонгуулийн хорооны дарга Н.Алтанхуягт материалаа хүлээлгэн өглөө.

Л.Гүндалай: "Би 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан намд элсч байсан. Тэр үед хурц, хурц үйл явдлууд болж, оролцдог байсан. Би намын гишүүнчлэлээ сэргээлгэж, Хан-Уул дүүргийн Ардчилсан намд бүртгүүлсэн. Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр дүрмэнд заасны дагуу бүх л материалаа бүрдүүлээд Дотоод сонгуулийн хорооны даргад өглөө. Нэр дэвшихэд саадгүй байх. Намайг дэмждэг ардчиллынхан, журмын нөхөд найз нартаа Л.Гүндалай нь эргэж ирсэн шүү гэдгээ хэлье. Монголын ард түмэн, Монгол Улсынхаа сайн сайхны төлөө журмын нөхдийн хамтаар нэгдэн орж байгаадаа маш их баяртай байна.

Аймаг, нийслэл, дүүргийн дарга нарыг тодруулах сонгууль өнгөрсөн Лхагва гаригт цахимаар болоход гишүүний хувиар саналаа өгч, оролцсон. Код ирсэн, тэр код дагуу саналаа өгсөн. Цахимаар сонгууль өгнө гэдэг цаг хугацаа хэмнэсэн, булхай луйвар оруулахгүй байх шударга сонгууль юм билээ. Ийм боломжийг бүрдүүлсэн намынхандаа баярлалаа" гэв.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Н.Алтанхуяг: "Ардчилсан намын даргад нэр дэвшигчид маань хүрэлцэн ирж, материалаа өгсөөр байна. Бид бүхэн энэ материалыг хүлээж аваад Дүрмийн хороондоо өгнө. Дүрмийн хороо материалыг судалж үзээд зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан нөхцөлд Ардчилсан намын даргад нэр дэвших эрх нь нээгдэнэ" гэлээ.

 

Б.Баатархүү:  Амь хохирогч 39 настай эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна
Б.Баатархүү: Амь хохирогч 39 настай эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.