БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхоны 220-р байрны 15 давхраас хүн унаж нас барсан өнөөдөр /2021.03.19/ харамсалтай хэрэг гарчээ.
Одоогоор хэргийн газарт Цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт хийж буй бөгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Мөн хотхоны тус хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тус хэсэг буюу БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-21-ны хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм. Одоо хэргийн газар эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилчид ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.