Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний халдвартай хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр нь эмчилж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Коронавируст халдвараар өвдсөн хүмүүсийн тоо олширч, эмнэлгийн орны хүрэлцээ хүндэрч байгаа тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "COVID-19 халдварын өдөрт илэрч байгаа тохиолдлын тоо олширч байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн орны ачаалал хүндэрч буй. Үүний улмаас хөнгөн өвчтөнүүдийг гэрэээр нь эмчилж эхэлсэн.

Ингэхдээ эмчийн үзлэг болон тухайн иргэний өөрийнх нь хүсэлт, гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байгааг хэлье.

Эрсдэл ийм өндөр байгаа нөхцөлд бид яах аргагүй мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Тодруулбал, эрсдэлтэй орчныг илүү хумиж, дэглэмүүдийг чангаруулах нөхцөл рүү шилжиж болзошгүй. Ийм байдалд хүрэхгүйн тулд иргэд илүү хариуцлагатай байх шаардлагатай.

Тэр дундаа хөдөө, орон нутаг руу явах хүсэлтэй иргэд заавал шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу гарсны дараа орон нутаг руу зорчих ёстойг дахин сануулъя” гэв.

С.Эрдэнэ даргатай АН даргын сунгаа зарлаж, Ц.Оюунгэрэл бүртгүүллээ
С.Эрдэнэ даргатай АН даргын сунгаа зарлаж, Ц.Оюунгэрэл бүртгүүллээ
 
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.