Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр 158 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өчигдөр /2021.03.17/ нийт 17044 сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол  4498 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаа:

"Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, ес нь орон нутагт бүртгэгдлээ. Төв аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоон тохиолдол батлагдсан. Шинээр голомт үүсээгүй.

Шинээр батлагдсан 158 тохиолдлын 137 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Сүүлийн хоногт 81 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо.   Өнөөдрийн байдлаар нийт 1,201 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,075 хүндэвтэр 115, хүнд 8, маш хүнд 3 хүн байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, нэн хүнд хүний тоо нэмэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгая. 24 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн 81 настай эрэгтэй нас барлаа" хэмээв.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээв
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээв
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.