Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо Моннисийн 123 а, 123 б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа. Хамгаалалтанд долоон алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Мөн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүллээ. Дээрх хамгаалалтад авсан байрны оршин суугчдаас шинжилгээ авах ажиллагаа явагдаж байгаа юм. Иймд тухайн байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэхийг уриалъя.